
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй гадаад томилолтод явсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр иржээ. Тэрбээр Төрийн ордонд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хоёр улсын стратегийн түншлэлийн 60 жилийн ойгоор Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол Улсад айлчилсан. Түүний хариу болгож, 10 жилийн дараа буюу 70 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэг улсад төрийн айлчлал хийж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувиар би энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан.
-Энэ улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгчтэй санал солилцсон зүйл байсан уу? Томилолтын хугацаанд ямар нэг яриа хэлэлцээ өрнөв үү?
-Үгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулийн дагуу аливаа улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Иймд ямар нэг улс төрийн агуулгатай яриа, хэлэлцээ явагдаагүй.






