
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.
-“Өнөөдрийн Монгол ардын намын бүлэг хуралдаж хуралдаанд оролцсон 35 гишүүний саналаар дэмжигдлээ. миний бие Монгол ардын намын гишүүдийн дэмжлэг, итгэлээр өдий зэрэгтэй яваа хүн. энэ эгзэгтэй цаг үед намын хамт олон, бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангаж, Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хууль тогтоомж, төрийн гадаад дотоод төрийн бодлого дээр намынхаа нэгдсэн байр суурыг тодорхойлж чуулганы мөн байнгын хороодын хуралдааны хэлэлцүүлгийн төвшнүүдэд нь хангуулах бүлгийн даргаар ажиллах үүргийг өгч байгаа учраас хариуцлагаас зугтах боломжгүй байна.
2025 оны аравдугаар сарын 15-нд хуралдах байсан хурлаа тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад эгзэгтэй цаг үед болохгүй шүү дээ. Бүхэл бүтэн Улсын Их Хурлын үндсэн бүтцийн байгууллага тэр тусмаа улс төрийн шийдэл гаргадаг байгууллага. Бид улс орны нөхцөл байдал гэх мэт бүх зүйлдээ мэдрэмжтэй хандаж шийдэх ёстой асуудлаасаа халгадаг биш цаг алдалгүй шийдвэрлэдэг байх ёстой” гэлээ.






