Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан тэргүүтэй 67 гишүүн Улсын Их Хурлын даргаД.Амарбаясгаланг огцруулах өргөдлийг өргөн барилаа.
Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан: -“Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танд Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг огцруулах өрөдлийг өргөн барьж байна. Өнөөдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарын бичгийн дарга Б.Баасандорж салаа утгатай мэдэгдэл хийсэн учраас албажуулж Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танд гардуулж өгч байна” гэсэн бол.
Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж:-“ Хууль тогтоомжийн хуулийн дагуу тодорхой журмын дагуу энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Дээрх асуудлыг Улсын Их Хурлын дарга Д. Амарбаясгаланд танилцуулж байнгын хороонд шилжүүлнэ” гэлээ.






