
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор /ТББХ/ хэлэлцсэн ч ажлын цаг дууссан шалтгаанаар даваа гараг руу хойшлуулсан. Өнөөдөр 11.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаас өмнө АН, МАН-ын бүлэг хуралдах юм.
ТББХ нийт 32 гишүүнтэй. Баасан гарагийн хуралд 22 гишүүн ирсэн ба тэднээс 18 нь Г.Занданшатарыг огцруулах саналыг яг таг дэмжихээр харагдаж байна.
Энэ тооцооллыг хэрхэн хийсэн бэ гэвэл,
ТББХ-ны гишүүдээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулъя гэсэн бичигт гарын үсэг зураагүй нь Г.Занданшатарыг огцруулахыг дэмжих магадлалтай. Мөн намын даргын хэрүүл эхэлсэн цагаас гарч ирж ярьсан дүрүүд хэн хэн байв, хэний талд ярив гэдгээс үүдэн энэхүү тооцооллыг хийсэн болно.
Г.Занданшатарыг огцруулах эсэхийг дэмжих ТББХ-ны гишүүд:
- Д.Амарбаясгалан
- Л.Оюун-Эрдэнэ
- Б.Баярбаатар
- Э.Болормаа
- С.Зулпхар
- Ц.Сандаг-Очир
- Л.Энх-Амгалан
- Н.Номтойбаяр
- Э.Одбаяр
- Ц.Туваан
- О.Алтангэрэл
- А.Ариунзаяа
- .Ж.Бат-Эрдэнэ
- Л.Гантөмөмөр
- Ц.Даваасүрэн
- Ц.Идэрбат
- Ч.Номин
- О.Саранчулуун
Огцруулахыг дэмжих ч ТББХ-ны баасан гарагийн хуралдаа ирээгүй гишүүн:
- Г.Уянгахишиг
- Ө.Шижир
Эргэлзээтэй дүрүүд:
- С.Бямбацогт
- Л.Мөнхбаатар
- Т.Доржханд
- Б.Батбаатар нар Г.Занданшатарын Засгийн засгийн газрын гишүүд учир түүнийг огцруулахыг дэмжихгүй байх магадлалтай. Учир нь Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тэд хоолноосоо сална гэсэн үг. Гэхдээ дээр нэр дурдагдсан дөрвөн сайд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулъя гэсэн бичигт гарын үсэг зураагүй байгаа нь тэднийг Д.Амарбаясгалангийн хүмүүс гэж ойлгогдуулж байна.
Огцруулахыг огт дэмжихгүй гишүүд:
- Ж.Баярмаа
- О.Цогтгэрэл
- Б.Пүрэвдорж
- М.Бадамсүрэн
- А.Ганбаатар
- Ч.Лодойсамбуу
- Б.Хэрлэн
- Д.Энхтуяа
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ер нь бол базаад хэлэхэд, Г.Занданшатарыг огцруулах эсэхийг ТББХ-ны гишүүдийн 20 нь дэмжинэ. Эргэлзээтэй дөрвөн дүр хэрэв огцруулах саналыг дэмжвэл ТББХ-ны 32 гишүүний 24 нь огцруулахыг дэмжих нигууртай. Гэвч хэн, хэн ирцээ бүртгүүлэх, эс бүртгүүлэх, санал хураалтыг ил авах уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Өнөөдрийн байнгын хорооны хурлаар огцруулахыг дэмжлээ ч пүрэв гарагийн чуулганы хуралдаан дээр нөхцөл байдал арай өөрөөр эргэж мэднэ.







Ер нь бол базаад хэлэхэд ч гэх шиг хов жив ярьж байгаа авгай юу энэ сэтгүүлчид бүтэхгүйэ хаха