
Дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол Улсаас санаачлан боловсруулсан ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандарт Олон улсын Стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38 Texile)-ны гишүүн улсуудын 100 хувийн саналаар дэмжигдэж, Олон Улс/ISO/-ын стандартаар батлагдлаа.
Энэхүү стандартыг боловсруулж, баталснаар Монгол ямааны ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлж, хариуцлагатай нүүдэлчин, мал аж ахуйн орон гэсэн нэр хүндийг дэлхийд бататгахаас гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
Монгол ямааны ноолуур нь нарийн ширхэгтэй, хөнгөн, дулаан хадгалдаг гэдгээрээ алдартай бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээгддэг ховор, үнэ цэнтэй түүхий эд учраас энэ чиглэлийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, хуурай болон хагас хуурай газрын экосистем, түүний биологийн олон янз байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх, уламжлалт мал аж ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг хүчин зүйлийг дээрх стандартад тусгажээ.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд” Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа” гэдгийг онцлон хэллээ.


















