
Заа юу байцгаана үзэгчдээ. Арай юу болоод өнгөрчхөв өө, юунаас хоцорчхов оо гээд ангайгаад, алмайраад сууж байгаа юм биш биз.
Сонингоо нь хол ойрын хамж шимээд сайхан яриад өгье.Та хэд маань бас юу гэж бодож байгаагаа коммент хэсэгт үлдээгээрэй.
Youtuber Cami сүүлд өөрийн хуудаснаа Cami гэж хэн бэ? гэх гарчигтай бичлэгээ постолжээ. Тухайн бичлэгт өөрт ирдэг сэтгэл зүйн дарамт шахалт болоод бусдын нөлөөгөөр хэрхэн хайрцаглагдаж байгаа талаар сэтгэлээ дэлгэн ярьсан юм.
Энэ охин яагаад ийм бичлэг хийх болсон бэ гэсэн чинь хамгийн эмзэг сэдэв болох гэр бүлийнх нь асуудлыг хөндөж, хүссэн хүн болгон нь муулж элдэв янзаар хэлээд байхаар өөрт нь ч гэрийнхэнд ч ямар олиг байх вэ дээ.
Гүээ нээрээ зарим эцэг эхчүүд нь хүрд цээжлүүлээд өг гэж хэлсэн байгаа юм чинь. Ээ бурхаан алба уу? Өөрийнхөө хүүхдийн толгойг, ам руу нь орох чихрийг мэдчихэж чадахгүй байж мөрөөрөө хүссэн бичлэгээ хийгээд явж байгаа айлын жоохон охиныг бөөнөөрөө нийлж бөөрөлхөх хэрэг байгаа юм уу дөө.
Таны хүүхдийг үеийнх нь хүүхдүүд ч биш бүр нас бие тогтчихсон хүмүүс гарах газаргүй болтол нь хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байвал та яг яах уу? Нэгийг бодож хоёрыг тунгаацгаана биз ээ. Юу хийх нь Cami-ийн дур. Хүүхэд тань юу үзэх нь танай гэр бүлийн дотоод асуудал байдаг байгаа шөө.
Монгол Улс хоёр ерөнхийлөгчтэй байх үеийн Хип хоп холбооны ерөнхийлөгч, Дижитал хамтлагийн ахлагч Баавар болон Дижитал хамтлагийн дуучин Эрка нарын дунд нэлээн шуугиан дэгдээд амжлаа.
Тэр нь яасан бэ гэвэл Баавар Халамцуу яриа нэвтрүүлэгт орох үеэрээ Эркаг ингэж ярьсан байгаа юм.
Үүнд нь Эрка ………………………….. Иймэрхүү хариултуудыг өгсөн байна.
Баавар ах чинь баруун гарын шулуун цохилтоороо алдартай гээд л яриад байсан чинь Эрка нь яг уулзах гэхээр наадах чинь өөрөө уулздаггүй юм өө гээд л сошиалаар ч ёстой солиоруулж өглөө дөө. Заа тэгээд нэг тогооны хүмүүсийн дунд яг юу болсныг бид яаж мэдэх билээ. Гэхдээ та хэд яг хэнийх нь талд орж байна даа.
Цаагуур чинь дүрэм зөрчих биш шилжих гэдэг үг трэнд болоод байна хүүе.
Заа энэ ч ёстой үнэн байх шүү хаа сайгүй скүүтер, ecobike-нд мөргүүлж гэмтсэн хүмүүс. Ямар сайндаа намрын налгар сайхан өдөр хүссэнээрээ эмороод чихэвчээ зүүгээд дуу сонсоод явж ч чадахгүй, хар хурдаараа давхиж ирээд л хаашаа нь зам тавьж өгөхөө мэдэхгүй зангасаар байтал осол гарчих нь энүүхэнд.
Одоо тэгээд хүйтрээд энэ скүүтер ecobike нь ичээндээ орох цаг нь дөхөж л байна даа. Ядаж тэр үед нь амар тайван байж байгаад урин дулаан цаг ирээд ичээнээсээ гарахад нь ядаж зохицуулах хуультай болчихсон байвал гүээ мөн сайхан байна аа.
Заа тэгээд зангаад ч хамаагүй зам тавьж өгч байгаа залуучуудаас гадна хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, ахмад настнууд гээд зохицуулагддаггүй зүйлийн золиос болох хүмүүс их байна даа.
Хүүхдийн 100 мянган төгрөгөөрөө та хэд маань юу хийж байна даа.
Амьдрал ахуйд нь хэрэг болж байна уу. Хүүхдүүддээ зарцуулж чадаж байна уу?
Ядаж чанартай ганц памперс авч хүрэх нь үү.
Ёстой нөгөө цалинтай ээжийн 50 мянга гээд шүлс шиг юм өгдөг байж, хүүхдийн 100 мянгаа бас боливол яасын ухааны юм яриад явчихын цаагуур чинь.
Хүрэх хүндээ хүрэхгүй, архи дарс уугаад, ажил хийхгүй байна гэнэ ээ. Олны дунд тийм хүмүүс байгаа л байх. Энэ асуудлаа яаж шийдэх үү гэж ярихгүй олон гэр бүлийн дундаж жишгээ ч харалгүйгээр судалгаа, нотолгоогүй ёстой сайхан бурж байна даа.
Гээд бодохоор нөгөө талаараа энэ асуудлыг хөндөж хүүхдийн нас болон ар гэрийн бололцооноос нь шалтгаалаад хүүхдийн мөнгөө өөрөөр тогтоогоод гаднын жишгүүд бас байгаад л байх юм.
Ямартай ч энэ асуудлыг хөндөх нь хөндсөн ч арай л буруу цагт, буруу үг хэллэг ашиглаад бодлогогүй л ярьчихаж дээ хөөрхий.
Заа сүүлийн үед гэртээ угаартаж нас барах үйлдэл ихээхэн гарах болсныг та бүхэн маань харсан биз ээ.
Өвөл гадуур явахдаа ч утаагаар амьсгалдаг хүмүүс дулаахан байх гэж нүүрс түлж унтаад тэр чигээрээ хорвоогийн мөнх бусыг үзэх болж.
Ээ дээ хүмүүсээ таны амь нас таны гарт байгаа болохоор хэрхэн зөв галлах уу, угаар мэдрэгч хэрэглэх үү, пийшингээ бүрэн бүтэн болгосон билүү гээд өөрсдөөсөө шалтгаалах зүйлсээ эхлээд хийгээдхээрэй.
Ядаж байхад нэмээд хагас коксон түлш гараад ирлээ. Шинээр орж ирсэн энэ түлш нь амжилт олох үгүйг ёстой хэрэглэж үзэж байж л мэдэх байх даа. Хэрэглэж үзнэ гэхээр тэгээд бас туршилтын туулайнууд болж эхлэх гээд байдаг. Яаая даа байз.
Бөөндөө эрүүл мэнддээ анхаараад аятайхан аз жаргалтай амьдарчих юм сан даа.
Заа хошуу холбож, хуруугаа хөдөлгөх хол ойрын сонин зөндөө л байна. Өнөөдөртөө энд хүрээд зогсъё. Өшөө сонирхолтой мэдээллүүдээрээ дараа долоо хоногийн яг энэ өдөр, энэ цагтаа болзсон газраа уулзацгаая. Түр Byeee.
Өрөг овогтой Сонингоо нь байлаа.






