
Эрүүл мэндийн аялал жуулчлал гэх шинэ ойлголтыг бий болгож, оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ, асаргаа сувилгааг технологийн дэвшилтэй хослуулан эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлж буй улс орон бол Солонгос. Улсдаа дээрх бүхий л үзүүлэлтээрээ дээгүүрт бичигддэг ууган эмнэлэг Пусаны эрүүл мэндийн төв эмнэлгээр НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгчдийн хамтаар зочиллоо.

1876 онд “Gwanlip Jesaeng Hospital” нэртэйгээр байгуулагдаж байсан тус эмнэлэг нь Солонгосын анхны барууны хэв маяг, үзлэг оношлогоог нэвтрүүлсэн эмнэлэг гэдгээрээ онцлогтой юм байна. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, шинэчлэгдсээр байх 150 жилийн түхэндээ хэд хэдэн удаа нэр, байршлаа өөрчилж 2001 онд одоогийн байршилдаа төвхнөжээ. 2026 онд тус эмнэлгийн 150 жилийн ой тохиох гэж байна.
Тус эмнэлгийн захирал Lee Se-woong ажилчдын хамтаар биднийг угтан авч эмнэлгийн тасаг, тоног төхөөрөмж зэргээ танилцууллаа.


НИТХ-ын дарга А.Баяр “Би эмч мэргэжилтэй. Удам дамжсан эмч нар дунд ажиллаж амьдардаг учраас эмчийн ажлын сайхан хийгээд бэрхшээлтэй талыг маш сайн ойлгодог. Танай эмнэлгийн эмчилгээ гойд сайн байгаа нь оношлогоо сайн байгаагийн илрэл. Танай эмнэлэгтэй хамтран 1000 эмчийн харилцан туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэв.








