
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, IJF-ийн хяналтын шүүгч М.Бөхбат цахим хуудсаараа дамжуулж дараах мэдээллийг нийтэлжээ.
-“Чехийн домогт жүдоч Лукас Крпалекын тухай “Зөөлөн тулаанч” (The Gentle Fighter) кинонд продюсер хийж ажилсан Доктор Б.Пагва дараагийн уран бүтээлээ Монголын анхны олимпийн аварга Найдангийн Түвшинбаярын амьдралд зориулан хийхээр төлөвлөж байна.
Уг киноны найруулагчаар Чехийн нэрт найруулагч Адольф Зика ажиллах бөгөөд уг бүтээлд олон улсын уран бүтээлчид оролцоно. Мөн дэлхийн хамгийн том стриминг платформуудын нэг Netflix албан ёсоор хамтран ажиллахаар болжээ.
Төслийн төлөөлөгчид удахгүй Монгол Улсад ирж, зураг авалтын байршил, зохиол болон түүхэн судалгаа зэрэг урьдчилсан ажлыг эхлүүлэх бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын бахархалт түүхийг дэлхийн үзэгчдэд хүргэх зорилготой юм” гэжээ.







шууд уран сайханы кино хийвэл бас гоё бишүү? эмэгтэй хүн хүүхнээс болж найзыгаа хөнөөсөн гэхээр….архи дарс авгай хүүхэн Монгол тулгатаны 100-эрхэм “ Х.Баттулга еөк гээд юу ‘Загалмайлсан эцэг”-кино цаашаа / дэндүү харамсмаар б/кино болох нь?
Найзыгаа алдаг хэсэг нь аймар болох байх даа
ШОРОНД Ч ЯЛАА ХУУЛЬ ЖУРМААР НЬ ЭДЛЭХГҮЙ ХЭЭЛ ХАХУУЛЬ ӨГӨН ЖАРГАЖ ЯВАА АЛУУРЧИН ! ЖЕНКОГИЙН ХУЛГАЙЧУУД ! БОХИР МӨНГӨӨ УГААЖ КИНО ХИЙХ НЬ ДЭЭ ! ДОТНЫ НАЙЗАА ЗАВХАЙ ХҮҮХЭНТЭЙ НИЙЛЖ АЛСАН АЛУУРЧИН ТҮВШИНБАЯР ЧИ КАРМАГАА ЭДЭЛНЭ !