Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

14:00 цагт товлогдсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14:30 минутад нийт 32 гишүүнээс 22 гишүүн ирж, ирц 68%-д хүрсэн учраас эхэллээ.
Уг хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах П.Сайнзориг нарын гишүүдийн саналыг хэлэлцэх юм.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан үндэслэлээ тайлбарлав.
Үүний дараа Ерөнхий сайдаас асуулт асуух гишүүдийг бүртгэсэн.
Асуулт асууж эхлэхээс өмнө хуралдааныг 30 минут завсарлуулж байгаа талаар хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир мэдэгдлээ.
Үүний өмнөхөн Ерөнхий сайд Г.Занданшатар хуралдааны танхимд орж ирсэн юм.






