
Нобелийн уран зохиолын шагналыг хүртсэн Л.Краснахоркаи Монголоор аялж байжээ
2025 оны Нобелийн Уран зохиолын шагналыг унгарын зохиолч Ласло Краснахоркаи хүртжээ. Тэрбээр Нобелийн Уран зохиолын шагналын хүртсэн Унгарын хоёр дахь зохиолч болж байгаа юм.
1954 онд Унгарын зүүн өмнөд зүгт Дьюла нэртэй жижиг хотод мэндэлсэн түүний анхны роман болох 1985 онд хэвлэгдсэн “Satantango” нь Унгарын уран зохиолын ертөнцөд тэсрэлт хийж, Л.Краснахоркаиг олонд таниулжээ. Шүүмжлэгчид Л.Краснахоркаин зохиолоо бичих хэв маягийг Оросын нэрт зохиолч Николай Гоголь, Ирландын зохиолч Сэмюэль Беккет болон модернизмын гол төлөөлөгчдийн нэг Франц Кафкагийн хэв маягтай төстэй гэж тодорхойлох нь элбэг аж.
Тэрбээр зохиолуудынхаа санааг өөрийн амьдарч, аялж байсан газруудаасаа авдгаараа алдартай бөгөөд хоёр ч роман нь түүний 1990 онд Монгол болон Хятадад хийсэн аяллаас урган гарчээ.






