
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: МАН, АН-ын бүлгийн дарга нар уулзаж, байр сууриа илэрхийлсэн
Өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн дарга нар уулзалдлаа. Аль аль талдаа хоёр ч бичиг зурагдаад явж байна. Хоёр талаасаа нийлээд зурчихсан байгаа. Энэ уулзалтаар цаашдаа яах, ийх асуудлуудаа ярилаа.
Бид нар хурлууддаа нэгдүгээрт орно, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралтай. 14:00 цагаас хуралтай учраас бүгдээрээ оролцоно.
МАН, АН-ын гишүүд өөр өөрдийнхөө байр суурийг ярина, хэлнэ. Энэ чинь л төрийн асуудал. Дараа нь үдээс хойш 16:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
Миний хувьд энэ удаагийн уулзалтаар бүлгийн хурлаа хийсэн юмуу? гэсэн асуудлыг л лавласан. Бид бол бүлгийн хурлаа хийхээр төлөвлөж байгаа. Чухам 14:00 цагт ТББХ-ны хуралдаа орчихно. Тэгэхээр үүний дараа бүлгийн хурлаа хийх үү? Хурал хэр их сунжрах вэ гэдгээс шалтгаална. Болохгүй бол ирэх даваа гарагт бүлгийн хурлаа хийх үү гэдгээ шийдвэрлэх байх.
Сая УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах эсэх албан бичигт УИХ-ын 67 гишүүний гарын үсэг зурсан бичгээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад барьчихлаа. Түүний хувьд УИХ-ыг удирдах эсэх асуудал тавигдаж буй болохоос УИХ-ын гишүүний эрх нь бүрэн бий. Уг асуудлыг МАН-ын бүлгийн хурлаараа ярилцана, хэлэлцэнэ. Тэгэхээр зайлшгүй л МАН-ын бүлгийн хуралдаан явагдаж таарах болов уу.” гэв.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






