Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол шонхор 173,276 ам.долларын үнэд хүрч, рекорд тогтоожээ
Саудын Арабын нийслэл Рияд хотод болж буй Олон улсын Шонхор болон Ан агнуурын үзэсгэлэнгийн үеэр болсон дуудлага худалдаагаар монгол шонхор шувуу 650 мянган риял буюу 173,276 ам.доллароор зарагдаж, хамгийн өндөр үнэд хүрсэн Монгол шонхор болжээ.
Өнгөрсөн даваа гарагт болсон дуудлага худалдаагаар Монголын хоёр шонхор шувуу зарагдсаны эхнийх нь нас бие гүйцээгүй шонхор шувуу байсан ба тус шувууны анхны дуудах үнэ 70 мянган риялаас эхэлж, 128 мянган риялаар зарагджээ. Хоёр дахь нас бие гүйцсэн шонхор шувууны үнэ 100 мянган риялаас эхэлж 650 мянган риялын үнэд хүрч, хамгийн өндөр үнэд хүрсэн Монгол шонхор шувуу болжээ.
Энэ жил Саудын Олон улсын Шонхор болон Ан агнуурын үзэсгэлэнгийн түүхэнд анх удаа Монгол шонхор шувуунд зориулсан тусгай павильон нээгджээ. Уг павильоноор зочилсон иргэд Саудын Арабын Хант Улс болон Арабын бусад улс орнуудад өндрөөр үнэлэгддэг, том биетэй, далавчны далайц өргөнтэй, онцгой тэсвэр хатуужилтай гэдгээрээ алдартай Монгол шонхор шувуудыг үзэж сонирхох боломжтой аж.
Монголын шонхор шувуу нь ямар ч орчинд дасан зохицдог, юмыг хурдан бөгөөд амархан сурдаг онцлогтой учир арабууд монгол шонхор шувууг ихээр сонирхдог юм.






