
Tesla хамгийн хүртээмжтэй гэх тодотголтой шинэ автомашинуудаа танилцуулжээ
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани Model Y болон Model 3 маркийн автомашинуудынхаа хямд хувилбарыг гаргана гэсэн амлалтдаа хүрч, Model Y Standard, Model 3 Standard маркийн шинэ автомашинуудаа танилцуулжээ.
Model Y, Model 3 автомашинуудын аюулгүй байдал, функцуудаар хангагдсан Model Y Standard, Model 3 Standard машинууд нь ирэх 12 болон 1-р сараас борлуулагдаж эхлэхээр яригдаж байгаа юм.
Model Y Standard машины үнэ захиалга болон хүргэлтийн төлбөр нэмэгдээд 38 630 ам.доллар болох бол Model 3 Standard машины үнэ захиалга болон хүргэлтийн төлбөрөөс хамаараад 41 630 ам.доллараас эхлэх аж.
Standard загварын цахилгаан автомашинуудад үнэтэй загваруудад байдаг арын суудлуудыг халаах функц, арын суудлын зорчигчдод зориулсан мэдрэгч дэлгэцгүй. Мөн салон дахь спикеруудын тоо нь цөөн байх аж.
Бүрэн цэнэглэгдсэн үедээ 515 км замыг туулах чадалтай дээрх хоёр автомашин нь саарал, цагаан, хар өнгөний сонголттой байхаар бүтээжээ.






