Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсад энэ онд 705 мянган жуулчин ирсэн байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 5-нийг хүртэлх хугацаанд 705.605 жуулчинирсэн гэсэн тоон мэдээлэл өглөө.
Энэ сарын 5-ны өдөр гэхэд л 2375 жуулчин Монголд иржээ.
Монгол Улс 2024 онд нийт 727 мянган жуулчин хүлээн авсан. Энэ нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт болсныг албаныхан онцолж байсан. Харин 2025 оны тухайд, аравдугаар сарын эхний хагасын байдлаар 700 мянга гарчихсан байна. Тэгвэл холбогдох албаныхан нь ч Монголыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг онцолж байгаа юм.






