
Нобелийн Анагаах ухааны шагналыг Япон болон Америкийн эрдэмтэд хүртжээ
Японы эрдэмтэн Шимон Сакагучи, Америкийн судлаачид болох Мэри Брунков, Фред Рамсделл нар хүний дархлааны тогтолцоо хэрхэн өөрийн эрүүл эсүүдээ эмгэг үүсгэгч эсүүдээс ялган таньж, зөвхөн эмгэг үүсгэгч эсүүд рүү довтолдгийг тайлбарласан нээлтээрээ 2025 оны Нобелийн Анагаах ухааны шагналыг хүртэж, 1 сая гаруй ам.долларын шагналын эзэд болжээ.
1990-ээд оны сүүлээр дээрх гурван эрдэмтэд нь дархлааны тогтолцоонд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг Т эс (Tregs) нь аутоиммун өвчин үүсэхээс сэргийлдэг болохыг тогтоосноор дархлааны тогтолцоо “өөрийн” болон “гадны” эсүүдийг ялган таньдаг гэсэн орчин үеийн ойлголтын үндсийг тавьжээ.
Уг нээлт нь дархлааны тогтолцоо хэрхэн ажилладгийг ойлгуулахын зэрэгцээ 1-р хэв шинжийн чихрийн шижин, склероз, үе мөчний үрэвсэл, хавдрын эмгэгийг эмчлэх шинэ арга замуудыг нээхэд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.






