
Амстердамд 250 мянга гаруй иргэд Израилын эсрэг хатуу арга хэмжээ авахыг шаардан жагсжээ
Өнгөрсөн ням гарагт Нидерландын нийслэл Амстердам хотод олон арван мянган иргэд Нидерландын засгийн газраас Израилын Газын зурваст явуулж буй дайны эсрэг илүү хатуу байр суурь илэрхийлэхийг шаардан жагсжээ. Жагсаалыг зохион байгуулагчид жагсаалд ойролцоогоор 250 мянган иргэн нэгдсэн хэмээн тооцоолжээ.
Улаан өнгийн хувцсаар жигдэрч, Палестины далбаа намируулсан жагсагчид “Палестиныг чөлөөл”, “Израил ичих хэрэгтэй” гэж бичсэн лоозон барьсан байжээ. Жагсагчид Нидерландын засгийн газар Израилын Газын зурваст үйлдэж буй дайны гэмт хэргүүдийг зогсооход хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэж үзэж байгаа аж.
Өнгөрсөн 5-р сараас хойш Нидерландын засгийн газар Израилын Газын зурваст явуулж буй дайныг буруушааж, палестинчуудын эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалсан Израилын засгийн газрын гишүүдийг Нидерландын хилээр нэвтрэхийг хориглож, Израилын зарим бараа бүтээгдэхүүнд импортын хориг тогтоосон юм.






