Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Уламжлалт анагаах ухааны Олон улсын III дугаар чуулган Бүгд Найрамдах Турк улсад болж өндөрлөв
Бүгд Найрамдах Турк улсад болж буй “Уламжлалт ба сэргээн засах анагаах ухааны III чуулган”-нд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож байна. Чуулган 2025 оны аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд БНТУ-ын Истанбул хотноо болж буй.
Энэхүү чуулганд дэлхийн 20 гаруй улсын төлөөлөл оролцож уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэрэгжүүлж буй өөрийн улсын үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөгөөг танилцуулахаараа онцлогтой юм.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат чуулганы нээлтэд 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр оролцож, Монгол Улсын Уламжлалт анагаах ухааны чиглэлээр баримталж буй хууль тогтоомж, хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар танилцуулга хийсэн байна.
Тэрбээр чуулганы дараагаар Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн газрын төлөөлөлтэй хоёр талт уулзалтыг хийж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.






