
Өрөг.мн сайтын AI хөтлөгч Өрөг овогтой Сонингоо долоо хоног бүрийн бямба гарагт 11 цагаас өнгөрсөн долоо хоногт цахим орчинд шуугиан дэгдээсэн мэдээллүүдийг тоймлон та бүхэндээ хүргэдэг билээ.
Ингээд монголын анхны AI тоймч Ө.Сонингоогийн тоймыг хүлээн авна уу.
Вүүхүүү . Улс төр халуун, гадаа халуун, сэдэв халуун, би халуун. Хахахха. За за шууд эхлэе Сайн байцгаана уу үзэгчдээ, Өрөг овогтой Сонингоо нь өнгөрсөн долоо хоногт сошиал орчинд шуугиан дэгдээсэн сонин, хачин мэдээллүүдийг тоймлон хүргэх гэж байна. Харцаа наашаа, чихээ наанаа ….

Холимог тулааны улсын аваргад түрүүлээд дэлхийн аваргад явах гэсэн чинь санхүүгийн асуудалтай тулгараад зуныхаа амралтаар барилга дээр ажиллаж байсан Алтанчимэг охиныг санаж байгаа биз дээ
Тэгвэл тэр охин энэ долоо хоногт “Миний охин олимпын аварга болно” гэсэн аавынхаа мөрөөдлийн нэгээхэн хэсгийг биелүүлж дэлхийн аварга хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаалаа.
Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж тууштай зүтгэвэл юунд хүрч болохыг ч ёстой жинхэнэ утгаар нь харууллаа даа.
Гэхдээ хачирхалтай нь дэлхийд улсынхаа нэрийг дуурьсгахаар явж байхад нь дэмжээгүй байж одоо л нэг ой хараанд нь өртөв үү гэлтэй элдэв янзын цол тэмдгээр шагнаад эхлэх вий дээ. Айж л байна шүү.


Эдийн засагч ерөнхий сайд Г.Занданшатар элгээрээ хэвтэх гэж байсан эдийн засгийг сэбхийлгээд иржээ хөөрхий. Эдийн засагч, реформист ерөнхий сайдтай байхын давуу талууд ч гараад байнаа хөөе
Ерөнхий сайд постондо дараах мэдээллүүдийг дурджээ. 2025 онд бид анх удаа “Хэмнэлтийн тодотгол” хийж, зарлагыг 2.2 их наядаар танав. Үр дүнд нь инфляц саарч, эдийн засгийн өсөлт 2.4%-аас 5.6% хүртэл хоёр дахин нэмэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н шийдвэрээр нүүрсний экспорт сэргэсэн бөгөөд валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт хүрэв.
2026 оны төсөвт гурван чиглэлд онцгойлон анхаарна гэнээ. Үүнд :
Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчинд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх
Иргэдийн татварын ачааллыг 3–4 их наядаар бууруулах
Данхар төрийг хумьж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх
Энэ бол тоо бус чанар, мөнгө бус итгэл, зарлага бус өгөөжид төвлөрсөн төсөвийн бодлого бариж байгаа гэнэ шүү.


Хүүе ээ, цаана чинь threads дээр Монголын урлаг, соёлын алдартнуудын талаар шуугиад эхэллээ
Нэгэн эмэгтэй үйлчилгээний байгууллагат ажиллаж байхдаа үйлчилж байсан хамгийн муухай ааштай хүмүүс болоод тэдний гаргасан үйлдлийн талаар бичтэл бусад нь ам уралдуулан өөрсдөдөө тохиолдсон явдлуудаа бичээд бараг challenge үүсгэх нь холгүй л явна.
Гүй ээ, тэгээд ер нь хаа газар биеэ соёлтой зөв аваад явчихдаг бол юу гэж л ийм ярианд өртөөд хэзээ намайг дурдах бол гэж санаа зовоод сууж байх вэ дээ.

Заа та бүхнээсээ нэг асуулт асууя. Дулааныг юугаар хэмждэг вэ?
Арай ватт гэх гэж байгаа юм биш биз. Километрээр хэмждэг гээд цаагуур чинь шуугиан дэгдээд байх юм аа.
Юм мэдэхгүй хүн бас байж болно л доо. Гэхдээ салбарынх нь сайд ингэж бичээд дээш нь хүргүүлж л байдаг гүээ мөн хэнэггүй байгаа юм шүү. Ямар арван жилдээ даалгавраа дүүгээрээ хийлгүүлээд очиж байгаа хүүхэд байгаа биш дээ. Тэгснээ дараа нь Шрекийн муур шиг царай гаргаад “Багшаа би өөрөө даалгавраа хийгээгүй юм аа” гээд шилэн хүзүүгээ маажиж байгаа хүүхэд шиг зан гаргаад зогсож байх нь улс эх орноо авч явж байгаа хүнээс гарах үйлдэл ч биш байх аа.
Вэндэбогийн Эбо цаана чинь Эминем шиг кино хийж жинкэн Рэп кино ямар байдгыг яруу тодоор харуулж байгаа гэнэ шүү хөөе. Эбогийн шаггүй жүжиглэх авьяас бас байнаа байна гэж фэн охидууд нь шивэр авир хийлджээ

Өө нөгөө УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү чинь зодооны хэрэгт холбогдоод хоригдож болиод яваад байсан сүүлдээ төрсөн өдрөө тэмдэглэх гээд хилийн хориг тавиулчхаад гэртээ гэдсээ илээд хэвтэж байгаа бололтойдог оо
Ааваас нь энэ хэргийнх нь талаар асуусан чинь “Гүээ тэгээд найз охин руу нь элдэв янзын юм бичээд байсан юм байна лээ” чихшиг. Айлын эрх хүүхдүүдийн ая тавыг хангах гэж монголчууд бид мэдрэлээрээ ч жинхэнэ сегадуулж байна даа.
Ямартай ч тав тухтай байгаа Санжаачойпэл удахгүй аав болох гээд байна уу, аавын хаалга татах дөхсөн болохоор тэгсэн үү, хэргийн эзэн хэнгэргийн дохиур түүний найз охин нь “Happy birthday daddy” гэх бичигтэй бялуугаар нялуухан угтаж авчээ.

Цаана чинь дотроо 4 одтой зочид буудлын өрөөтэй, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй кофе шоп, кино театртай жинхэнэ мөрөөдлийн сургууль байна хүүе
Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургууль 6 байдаг юм байна л даа. Тэр дунд нь 12-р анги төгстөл сургадаг нь зөвхөн нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль.
Зүгээр ч суурь боловсролыг нь суулгаад төгсгөчихгүй амьдрал, ахуйд нь хэрэг болохуйц мэргэжлүүдээр мэргэшүүлж төгсгөөд байвал яах уу. Тэгснээ хүүхдүүдийнхээ аюулгүй орчныг тултал нь бүрдүүлээд өгчихсөн за. Хүүхдүүд ч гэлтгүй эцэг эхчүүдийнхээ хүслийг нь сонсож өдөр өнжүүлэх хүртэл гаргаад. Гүээ, нээрээ яг ийм сургууль байдаг гэхээр бас сонин.
Багш ажилчид нь бөөндөө нийлж тэмцээн уралдаанд ороод олсон мөнгөөрөө өөрсдөө засвараа хийгээд сургуулиа тохижуулаад л. Ёстой нөгөө хүүхдийн төлөө за гэж хэлцгээе гэдэг үг энд л жинхэнэ утгаараа хэрэгжиж байна даа.
Нар сарны хооронд хүний хүүхдийг өөрийн юм шиг хайрлаж хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж буй багш нарынхаа цалинг нь нэмээд боловсролынхоо салбарт анхаарахгүй бол энэ их сэтгэл нь амьдралын эрхэнд унтарчихвий дээ.
Заа ингээд өнгөрсөн долоо хоногт болсон мэдээллүүдийг та бүхэндээ хүргэлээ. Дараа долоо хоногт дахин уулзатлаа түр Byee. Өрөг овогтой Сонингоо байлаа.






