Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Австралийн найруулагч Габреаль Брэдигийн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино 98 дахь удаагийн Оскарын наадмын Шилдэг олон улсын кино төрөлд Австралийг төлөөлөн шалгаруулалтад оролцохоор болжээ.
Баримтат кинонд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Д.Даваасүрэн, Д.Отгонзаяа нарын гэр бүлийн бодит түүхээр дамжуулан нүүдэлчин соёл, уур амьсгалын өөрчлөлтийн сорилттой хэрхэн нүүр тулж байгааг өгүүлнэ. Уг кино Монгол хэл дээрх кино гэдгээрээ онцлог юм.
Тус бүтээлийг Австралийн “Over Here Productions”, Германы “Chromosom Films” болон Монголын “Гүрү Медиа” хамтран бүтээсэн юм







