
Боловсролын зээлийн сангийн Гүйцэтгэх захирал О.Сийлэгмаа бол Боловсролын зээлийн сангийн зарцуулалт оновчгүй байгаа талаар, түүнчлэн зээлээс чөлөөлөгдөх үндэслэлийг хангаагүй байж чөлөөлөгдсөн иргэд цөөнгүй байгаа талаар анх “шүгэл үлээсэн” хүн.
Тэрээр дахин “Өндөр албан тушаалтнуудыг зээлээ төл гэхээр Авилгатай тэмцэх газар өгчихдөг. Авилгатай тэмцэх газар шалгаад асуудалгүй гэхээр Боловсролын яамны ёс зүйн хороонд өгчихдөг. Ажил хийх боломж олгодоггүй” гэх агуулга бүхий мэдээллийг хэвлэлд өгөх үеэрээ “УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй байж чөлөөлөгдсөн” хэмээн дурдсанд ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайдаас салбарын сайдад нь өгчээ.

Тус асуудалтай холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн Гүйцэтгэх захирал О.Сийлэгмаа дараах мэдээллийг өглөө.
“Миний хувьд хэвлэл мэдээллийн байгууллагат мэдээлэл өгөх үүрэгтэй. Мөн гадаадад суралцсан хүүхдүүдийн нэр олон нийтэд нээлттэй ил тод байдаг. Гэтэл Ерөнхий сайдын чиглэлийн дагуу салбарын сайд “Та УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухай яриа өгсөн байна. Ажлаа өг” гэж хэлсэн.
Төрийн албан хаагч хэвлэлд мэдээлэл өгөх үүрэгтэй. Үүнийхээ дагуу л яриа өгсөн.
Б.Энхбаяр гишүүн зөвхөн сургуулиа төгсөөгүйнхээ төлөө зээлээ төлөөгүй юм биш шүү дээ. 32000 долларын зээлийг 2018 онд гэрээний үүргээ биелүүлсэн гээд чөлөөлүүлчихсэн байсан. Гэрээ нь бол сургуулиа төгсөж ирээд ажиллах үүрэгтэй. Гэтэл сургуулиа төгсөөгүй байж яаж гэрээний үүргээ биелүүлсэн болчхов.
Энэ гишүүнээс гадна бусад гишүүд ч байгаа. Би П.Наранбаяр сайдад ирж байгаа дарамтыг надаас илүү байгаа байх гэж бодож байна. Бодвол “Тэр үгэнд ордоггүй хүнээ явуул” гэж хэлсэн юм байлгүй.
П.Наранбаяр сайд албан ёсоор Ерөнхий сайд Г.Занданшатараас чиглэл өгсөн гэж хэлсэн.
Уучлаарай сайд аа, та төрийн албан хаагчаа ингэж дарамталж болохгүй байх.
Би бол хэн ч байсан зээлээ төлөө гэж хэлэх үүрэгтэй төрийн албан хаагч.
Хэн нэгний дарамтанд өртмөөргүй байна. Би айхгүй. Хуулиа биелүүлж, чиг үүргийнхээ дагуу л ажиллаж байна” гэлээ.







Шал худлаа гар. Яг хууль дүрмээ судлаад яг аль нь буцаж төлөгдөх вэ, аль нь чөлөөлөгдөх вэ гэх мэтийг нь судлахгүй худлаа попроод. Дэлхийн бусад орон хүмүүсээ зориудаар өндөр хөгжилтэй сургуульд сургаж байхад монгол сураад ирсэн залуусаа дарамтлаад. Хэдэн жилийн дараа одоогийн ерөнхийлөгчийн илгээлтээр явсан залуусыг бас ингэж дарамтлах уу? Элбэгдорж Хүрэлсүх аль нь ялгаагүй залуусаа л дэмжиж байхад нүүрсний хэдэн их наядаа хулгайлчаад хэдэн залуусын сургалтын зээлийг нэхэхээ ичээчээ