
Өнгөрсөн мягмар гарагт Филиппины Себу мужид 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас багадаа 22 хүн амь үрэгджээ.
Газар хөдлөлтийн голомт Себу мужийн далайн эргийн Бого хотоос зүүн хойд зүгт 17 км зайд бүртгэгдсэн ба уг гамшгийн улмаас Бого хотод багадаа 14 хүн амь үрэгджээ.
Бого хотоос өмнө зүгт байрлах Сан Ремижио хотод эргийн хамгаалалтын 3 албан хаагч, гал сөнөөгч, нэг хүүхэд амь үрэгдсэн талаар тус хотын дэд дарга Элфи Рейнес мэдээлсэн байна. Тэрээр Сан Ремижио хотын ус хангамжийн систем гэмтсэн тул иргэдэд цэвэр ус, хоол хүнсний тусламж үзүүлэхийг хүсжээ.


Emergency crew conduct rescue operations outside a building that collapsed during the earthquake, in La Trinidad, Benguet, Philippines July 27, 2022. Public Information Service-Bureau of Fire Protection /Handout via REUTERS
Филиппин улс нь Номхон далайн “Галт цагариг” гэгдэх газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учир газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд өртөх нь элбэг бөгөөд тус улсын нутаг дэвсгэрээр жилдээ дунджаар 20 удаа хар салхи дайран өнгөрдөг байна.
Эрэн хайх, аврах ажиллагааг мягмар гарагийн шөнө түр зогсоосон байна. Учир нь газар хөдлөлтийн дараа тус бүс нутагт 5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй чичирхийллүүд бүртгэгдсэнтэй холбоотой аж.
Себу мужийн захиргаанаас мэдээлснээр тус мужид газар хөдлөлтийн улмаас оффисын барилга, сургуулийн байр нурж, авто замуудад эвдрэл гэмтэл үүсжээ.
Себу муж болон ойролцоох арлууд дээр газар хөдлөлтийн улмаас цахилгаан эрчим хүчний шугамууд тасарсан байдалтай байгаа ба Себу мужийн захирагч Памела Барикуатро иргэдийг сонор сэрэмжтэй байж, газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй барилга байгууламж, хана хашлагуудаас хол байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: theguardian.com







