
Дэлхийн энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалтын 11 жилийн ойн баярыг дэлхийн улс орон бүрийн төлөөлөл 800 гаруй удирдагчдыг хамруулж энэ сарын 18-нд зохион байгууллаа.
Чонжү хотод болсон уг дээд хэмжээний чуулга уулзалтаар энх тайвны төлөөх улс орнуудыг хамруулах алсын харааг танилцуулсан бөгөөд засгийн газар, олон улсын байгууллага, иргэний нийгмийн хамтын ажиллагааны үр өгөөжийг ч мөн онцолсон байна.
Энэ жилийн Энх тайвны дээд хэмжээний чуулга уулзалт нь гурван гол чиглэлээр томоохон ахиц дэвшил гарсныг онцоллоо. Үүнд:
- Олон улсын эрх зүйн салбарт HWPL байгууллагын дэвшүүлж буй “Дайныг зогсоож энх тайвныг тогтоох тунхаглал (DPCW)” нь ихээхэн анхаарал татсан бөгөөд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын парламент (PARLATINO) болон бусад 16 парламент, засгийн газрын байгууллагууд DPCW тунхаглалыг дэмжсэн тогтоол гаргасан байна.
- HWPL байгууллагын Энх тайвны боловсрол хөтөлбөрийг ЕБС-ийн албан хөтөлбөрт нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Замби улсын Боловсролын яам тус хөтөлбөрийг нийслэл Лусака хотын бүх сургуульд хэрэгжүүлэхээр болж, орон даяар өргөтгөх төлөвлөгөөтэй байна.
- Шашин хоорондын яриа хэлэлцээний хүрээнд Шашинтнуудын эв нэгдлийг дэмжих зөвлөл (SRPC) байгуулагдсан. Мөн 2023 оноос хойш HWPL байгууллага Олон улсын Шашны энх тайвны академийг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү академи нь шашин хоорондын сургалтын хөтөлбөр юм. Уг академи нь шашны удирдагчид болон ард иргэдэд энх тайвны төлөө яриа хэлэлцээнд оролцох платформ болж өргөжсөөр байна.
Чуулга уулзалтыг зохион байгуулсан HWPL олон улсын энх тайван найрамдлын ашгийн бус байгууллагын ерөнхийлөгч И Ман Хы дэлхийн энх тайвны төлөөх хамтын ажиллагааны тухай хэлэхдээ: “Зөрчил маргаан хэзээ ч сайн зүйлийг дагуулахгүй. Харин энх тайванд зорих нь л туйлын эрхэм зүйл. Хэрэв бид энэ цаг үед энх тайвныг бүрэн тогтоож чадахгүй бол зөрчил мөргөлдөөнөөр хойч үедээ айдас түгшүүрийг учруулсаар л байх болно. Бидний үр хойчдоо үлдээх зүйл бол дайн биш. Харин энх тайван байх ёстой. Тиймээс, өнөөдрийн бидний хийх ажил бол сайн сайхны төлөө хамтдаа ажиллах явдал юм” хэмээн онцоллоо.
Мөн Хорватын Ерөнхийлөгч асан Иво Йосипович, баярын мэндчилгээндээ “Дэлхий даяар дайныг зогсоохын төлөөх бидний үйл ажиллагаа урьд өмнөхөөсөө ч илүү чухал болсон гэдгийг бүгд мэдэж байх ёстой. Энэ жилийн ололт амжилт нь хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт тогтвортой энх тайванд хүрэх боломжтой гэдгийн баталгаа юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Мөн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаар Солонгосын хойгийг энх тайвнаар нэгтгэх асуудлыг хөндсөн бөгөөд HWPL байгууллагын дэмжигч гишүүдийн тоо ч хурдацтай нэмэгдэж, одоогийн байдлаар 580,000-ыг давсан байна.
Чонжү хотод болсон тус чуулга уулзалтын дараа, дэлхийн 78 хотод 10-р сарыг дуустал энэхүү ойн үйл ажиллагаа үргэлжлэн явагдах бөгөөд улс орон бүрийн төлөөлөл 15,000 гаруй удирдагч бүс нутгийн онцлогт тохируулан тогтвортой энх тайвныг хадгалах урт хугацааны төлөвлөгөөг ч мөн хэлэлцэх чиглэлтэй байна.
Зургуудын тайлбар:
Олон улсын удирдагчдын энх тайвны бага хурлын үеэр
Хорватын Ерөнхийлөгч асан Иво Йосипович баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүллээ
DPCW тунхаглалыг дэмжих тогтоол гаргах тухай олон улсын хэлэлцүүлэг






