
УИХ-ын гишүүн, Монгол ардын намын дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-“Монгол ардын намын бага хуралдаанууд үеийн үед нээлттэй хуралдаж байсан. Хуралдааны үеэр намын дарга болон зохион байгуулалтын асуудал яригдсан. Намын дарга дээр Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нар өрсөлдсөн. Хуралдааны үеэр хоёр индэр засаж байгаад нээлттэй өрсөлдсөн байгаа. Дотоод дүрэмд хурал удирдаж байгаа хүний хувьд хурлын дэгийг нийт гишүүдээр батлуулдаг. тэгж байж гар өргөж баталсан дүрмийнхээ дагуу хурлаа авч явах ёстой.
Хэрэв нэр дэвшигчдийн хэн нэгэн нь 66,6 хувын санал авч чадахгүй бол дахин санал хураах санал гаргасан. Тооллогын комисс өөрсдөө хуралдаж байгаад журмаа боловсруулж орж ирсэн түүнийг нь бага хурлын гишүүд баталсан. Намын дүрмийн хувьд зөрчилдөөд байх зүйл байхгүй” гэлээ.






