
Энэтхэгийн алдартай жүжигчин, улстөрч Вижайн сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд өнгөрсөн бямба гарагт Тамил Наду мужид зохион байгуулсан уулзалтын үеэр үүссэн шахцалдааны үр дүнд багадаа 36 хүн олны хөлд дарагдан нас барж, 50 гаруй хүн бэртэл гэмтэл авчээ.
Тамил хэл дээрх олон арван кинонуудад тоглож, Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн тоонд багтсан 51 настай Вижай 2024 онд Тамилага Веттри нэртэй улс төрийн нам байгуулсан ба 2026 онд болох орон нутгийг сонгуульд өрсөлдөхөөр кампанит ажлаа эхлүүлээд байгаа аж.
Цахим орчинд тархсан видео бичлэгүүдээс Вижайн сонгуулийн кампанит ажлын машиныг олон мянган иргэд зай завсаргүй бүчин зогсож байгааг, мөн Вижай цагдаа нараас тусламж хүсэж, машин дээрээсээ иргэд рүү устай сав шидэж өгч байгааг харж болох аж.
Шахцалдаанаас болж иргэд олны хөлд дарагдан амиа алдах явдал тус улсад элбэг тохиолддог ба өнгөрсөн 1-р сард Маха Кумбх Мела шашны цуглааны үеэр 30 гаруй хүн амь үрэгдсэн бол 2024 оны 7-р сард мөн л хиндү шашны цуглааны үеэр Уттар Прадеш мужид 121 хүн олны хөлд үрэгдсэн юм.
Эх сурвалж: The Guardian






