
Жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байна. “Өв соёл үйлдвэр нь 2025 оны нэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний 50 орчим хувыг хангах хүчин чадалтай үйлдвэр юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнөөр УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 36-р тогтоолыг баталсан байдаг. Энэ тогтоолын хүрээнд хийгдсэн хамгийн анхны, хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь “Өв Соёл Үйлдвэр” ХХК юм.
Нүүдэлчин Монголчуудын хувьд богино хугацаанд болгодог, удаан хугацаанд хадгалах боломжтой хүнсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж ирсэн. Харин энэ төрлийн хүнсэнд та бидний сайн мэдэх борц, цагаан идээ, тосонд чанаж болгодог боорцог ордог билээ. Иймээс үндэсний уламжлалт чаналгын бүтээгдэхүүн болон олон төрлийн еэвэн, мөөхий зэрэг бүтээгдэхүүнийг орчин үеийн техник технологитой хослуулан тус үйлдвэр үйлдвэрлэж байна. Одоогоор “Өв Соёл Үйлдвэр” ХХК нь нийт 15 төрлийн /еэвэн, боорцог,мөөхий,/ төрлийн амтат шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдийн сайшаалд хүрсээр байна.


-“Өв соёл үйлдвэр” нь Монгол Улсын гурил, гурилан бүтээгдэхүүний 50 гаруй хувыг хангах хэмжээний хүчин чадалтай түүхийн эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлага нь хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат ухаалаг системийг нэвтрүүлсэн үйлдвэр маань 2025 оны нэгдүгээр сараас ашиглалтад орж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлээд байна. Энэ богинохон хугацаанд 2000 гаруй харилцагчидтай хамтран ажиллаж, 100 гаруй ажлын байрыг бий болгоод байна” гэлээ.





























