Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа.
Ингэснээр албан ёсоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөх нь ээ.
Харин Бага хурлын заалнаас Н.Учрал, Г.Дамдинням нар нэр дэвших хувилбар яригдаж байгаа аж.
Ямартай ч одоогийн намын дарга Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгч, өнөөдөртөө дараагийн намын даргын асуудлаа шийдэх ёстой гэж хэлсэн бөгөөд Бага хурлын гишүүдийн олонх нь ч үүнийг дэмжиж буй юм.
Эс бөгөөс Намын Их хурал хүртэлх 30 гаруй хоногийн хугацаанд намын даргын төлөөх өрсөлдөөн улс төрийн нөхцөл байдал цаашлаад улс орны аюулгүй байдлын хэмжээнд хүрэх эрсдэл дагуулж байгаа тул өнөөдөр намынхаа байранд энэ асуудалд цэг тавих хүсэлтэй байгаа юм.






