Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнгөрөгч бямба гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлаа энэ сарын 27-ны бямба гарагт буюу өнөөдөр хуралдуулах тов гаргасан.
Өнөөдөр 10:00 цагаас МАН-ын Бага хурал эхлэхээр товлогдож, Бага хурлын гишүүд хуралдаа ирцгээж байна.
Уг хурлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгнө. Мөн шинэ даргаа сонгоно. Бага хурлын гишүүдийг томилж чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, шинээр УИХ-д сонгогдсон гишүүдийг Бага хурлын гишүүнээр томилох бол дипломат албанд томилогдсон хүмүүсийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх аж.
Хурлын эхэнд гишүүдийн саналаар дээрх хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоох юм.
Одоогоор УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.






