
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Х:17 “Багануур-Тэнгэр плаза” чиглэлийг Х:17 “Улаанбаатар /Тэнгэр плаза/-Эрдэнэ сум-Багануур /Хэрлэн худалдааны төв/” болгон өөрчлөлт оруулжээ.
Тус чиглэлд хоёр автобус явдаг бөгөөд Багануур дүүрэг дэх чиглэлийн давхцалыг бууруулах зорилгоор Хэрлэн худалдааны төв автобусны буудал хүртэл үйлчлэхээр болов. Мөн Чулуу овооны иргэдийн хүсэлтээр Чулуу овооны автобусны буудал дээр Х:17 чиглэл зогсохоор болсон байна.


Тус чиглэлд нийтийн тээврийн хоёр автобус үйлчлэх бөгөөд эхний автобус 06:30 цагт Бага тэнгэр сити автобусны буудлаас хөдөлнө.








