
Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг нэмэхийг шаардаж Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгууллаа.
Албан бус статистик мэдээгээр 2024-2025 оны хичээлийн жилд 64,016 алба хаагч боловсролын салбарт ажиллаж байгаагийн 37,770 багш Ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг гэсэн статистик мэдээ гарчээ.
Багш нарын зүгээс үндсэн цалин 1,5 сая орчим төгрөг аваад Улсдаа татвар, шимтгэлээ төлөөд гар дээр ирж байгаа цалин нь 1-1,2 сая төгрөгийн цалин нь хаана ч хүрдэггүй. Хэрэв Улсын Их Хурал, Засгийн газраас багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж орон даяар ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байлаа.
Багш ажилчдын төлөөлөл:
-“Миний хувьд цэцэрлэгийн багшаар олон жил ажилласан учраас бүх төрлийн нэмэгдлүүдээ тооцоод 1,8 сая төгрөгийн цалин авдаг. Залуу багш нар бол ямар нэгэн нэмэгдэл цалин хөлс авдаггүй үндсэн 1,5 сая төгрөгийн цалин аваад татвар, шимтгэлээ төлөөд гар дээр 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа. Түүнээсээ зээлээ төлнө, амьдрал ахуйгаа авч явна гэхээр залуу багш нарт үнэхээр хүнд тусч байгаа. Манай үйлдвэрчний байгууллагын зүгээс багшийн цалинг 3,5 сая төгрөг болгож байж татвар, шимтгэл, зээл зэргээ төлж амьдрах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн бол




“Өнөөдөр Монголын багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаж, дуу хоолойгоо УИХ, Засгийн газарт хүргэж байгаад ойлгож байна. Бид цалин нэмэх ажлыг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулаад, санал дүгнэлт гаргасан. Засгийн газар болон холбогдох улсуудад хүргүүлсэн. Багш нарын үндсэн цалинг өсгөх дорвитой бодлого шаардлагатай. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Иймд бид цалин нэмэх гурван жилийн хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газар, УИХ-тай ярилцахад бэлэн байгаа.
Цалин нэмэх бол зөвхөн Боловсролын сайдын шийддэг асуудал биш. Бусад яам, Засгийн газартайгаа ярилцаж, УИХ-д төсөв тусгуулж байж явдаг шүү. Та бүхний шаардлагыг хүндэтгэн хүлээж авч байна. Бид энэ шаардлагыг судлаад хариу өгөх болно оо” гэлээ.








