
Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчийн зах зээлд тав дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж буй Mom-Nanny Center-ийн Ерөнхий захирал М.Азжаргалтай хүүхэд асрагчийн олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх сорилт болон боломжуудын талаар ярилцлаа. Олон улсын сертификаттай филиппин асрагч, үйлчлэгчдийг санал болгодог гэдгээр нь эднийхийг харилцагчид нь сайн мэднэ.
-Хүүхэд асрагч гэж яг хэн юм бэ гэдгийг олон улсад яаж тодорхойлж байна, монголчууд яг хэн гэж хараад байна гэдгээс яриагаа эхэлье?
-Олон улсын түгээмэл ойлголтоор хүүхэд асрагч бол мэргэжлийн өндөр түвшний үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд. Манайхны нийтлэг ойлголтоор бол ажил олдохгүй болохоор очоод орчихдог хялбар ажлын байр, харилцагч талаас руулах цаг нь болсон гэж бодож байна.
-Олон улсын стандарт нэвтрүүлэх цаг үеийн шаардлага үүсчихээд байна уу?
-Хоол үйлдвэрлэлийн стандарт ямар нарийн, шалгуур өндөртэй байдаг билээ дээ. Гэтэл бид нүдний цөцгий мэт хайрладаг амин үрсээ ямар ч стандартгүй үйл ажиллагаанд хэдий болтол даатгах юм бэ? Стандартгүй байгаа учраас энэ салбарт ажилд орохыг хүсэж буй хүмүүс ч айдас, эрсдэл дүүрэн байгааг бид анзаарахаар хугацаа өнгөрлөө. Манай компани филиппинээс асрагч оруулж ирж байгаа гол шалтгаан бол дэлхийд тэргүүлэгч үйлчилгээний стандартыг монголчууд хүртэх эрхтэй, цаашлаад өөрсдөө стандарт нэвтрүүлж хэрэгжүүлэгч болох ёстой гэсэн 3 дэрсхэн хүүхэдтэй, олон асрагч авсан туршлагатай монгол ээжийн амбиц гэж ойлгож болно. Эхлээд бид тэд юуг, яаж хийж байгаагаас суралцах ёстой, аажмаар өөрсдөө хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа бид монгол хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчдийг гаднаас зуучилж авчирсан ажиллах хүчтэйгээ синержи үүсгэн ажиллуулж байгаа.


-Ажилд орж байгаа нь ч тэр, ажил олгож байгаа нь ч тэр ямар нэгэн хэм хэмжээнд баригдахгүйгээр, мэргэжлийн бус үйл ажиллагаа явуулах нь хэтдээ маш хортой. Өнөөдөр хэдий ашгийн хувь хэмжээ бага байсан ч тогтвортой бөгөөд хариуцлагатайгаар энэ зах зээлд удаан урагшлахыг бид чухалчилдаг. Бид оймс, гутал зараагүй. Хүний нандин үрс, хамаг чухал зүйлсийг нь хариуцан халамжлах үүрэг хүлээсэн хүмүүс. Гомдол санал ихсэхийн хэрээр салбарт маань итгэх ажиллах хүч, харилцагчийн тоо буурч орлох үйлчилгээнүүдийн эрэлт нэмэгдсээр л байх болно. Тиймээс хүүхэд асрагчийн олон улсын стандартыг яаралтай нэвтрүүлэх хэрэгтэй.
-Сорилтын хажуугаар боломж мэдээж танай салбарт их бий?
-Шинээр хөгжиж байгаа салбар бүрд боломж үргэлж нээлттэй байдаг. Бид сууриа зөв тавиад, мэргэжлийн үйл ажиллагаагаа тогтворжуулаад авчихвал гэрийн үйлчилгээний салбар нийгэмдээ дам утгаар өндөр өгөөж авчирдаг буянтай салбар. Олон ээж аавууд хүүхэддээ санаа зоволгүйгээр бүтээмж өндөртэй ажиллаасай, олон хүүхдүүд эрүүл саруул, аюулгүй хамгийн гол нь нийгмийн өндөр хамгаалалт дор өсөж торниосой. Олон мянган эмэгтэйчүүд тогтвортой орлого, хамгаалагдсан хөдөлмөрийн нөхцөлтэй болоосой. Шат дараатай алхмуудыг хэрэгжүүлэх болно.
-Монгол болон гадаад асрагчийн цалингийн зөрүү хэт өндөр байна. Эх орондоо үнэлэмж багатай ажиллаад байгаа мэдрэмж авах нь манайханд таагүй байх?
-Гадаад иргэнд ноогдуулах татварын хувь хэмжээтэй шууд холбоотой. Бид ажиллах хүчний дутагдалд хаа сайгүй орсон энэ цаг үед энэ бодлогоо эргэж харах ёстой. Бидэнд суралцах зүйл их байна. Нөгөө талаар олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн асрагчдын цалин өндөр байсан ч төлөхөд бэлэн том зах зээл байна. Олдогоосоо илүүг ч хүүхдэдээ зарахад бэлэн цоо шинэ үзэл бодолтой аав ээжүүд хүмүүжин бий болж. Яаралтай олон улсын стандарт нэвтрүүлээд мэргэжлийн сургалтад хамрагдсан монгол ажилтнуудынхаа үнэлгээг өсгөж, цаашлаад олон улсын зах зээлд гаргахад болохгүй зүйл үгүй. Монголчууд асрах энэрэх салбарт амжилттай явах өгөгдөл өндөр.
-Филиппин асрагчид юугаараа мундаг вэ?
-Дахин хэлье, стандарт. Олон улсад туршигдсан шилмэл стандартын дагуу бэлтгэгдээд ирж буй асрагч, гэрийн үйлчлэгчдийг ажиллуулж үзсэн гэр бүлүүд аяндаа ялгааг нь амархан олоод харчихдаг. Жижиг гэлтгүй бүх зүйл стандартын дагуу явагддаг.
-Олон улсын стандарт хэдийд нэвтрэх бол?
-Бид ирэх жил нэвтрүүлчихнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Mom-Nanny Center Хүүхдийн паркийн урд байрлах Тусгалт оффисийн 5 давхарт үйл ажиллагаа явуулж байна. Утас: 77718555 , 94498555 , 94496555







Bayarlalaa Mongold us agaar shig heregte uilchilgee bna
amjilt husii
Мундаг байнаа. Амжилт хүсье!