
УИХ-ын гишүүн С.Ганбаатар АТГ-ын гадаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Намайг хууль хяналтын байгууллага их удаан хайж байгаа юм гэсэн. Намайг хайгаад байгаа хүмүүстэйгээ орж уулзана. Дугарсан болгоныг нь шоронд хийдэг тэнэглэлийг зогсоох гэж би бамбар болж асаж байгаа. С.Ганбаатар хэзээ ч авлигал авдаг ажил хийж байгаагүй. Улс төрийн захиалгат аллагыг У.Хүрэлсүхээс захиалга авсан юм шигээр хийдэг. Энэ тэнэглэлээ зогсоо.Өнөөдөр би У.Хүрэлсүхийг АТГ-т өгч байна. У.Хүрэлсүхэд АТГ байна. Надад үнэн байна” хэмээв.
Тэрбээр өнгөрсөн баасан гарагт АТГ-ын нэр бүхий ажилтнууд Төрийн ордонд нэвтэрч, өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг мэдээллийг өглөө. АТГ гүйцэтгэх ажиллагаа биш, яллагдагчаар татагдсан тогтоолыг нь өгөхөөр очсон гэж мэдээлсэн байдаг.






