
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд үргэлжилж байна.
Улсын Их Хурлын Гишүүн Б.Баярбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр өнөөдөр болж буй “Халзан бүрэгтэй”-н ерөнхий хяналтын сонсголд даргалагчаар оролцож байгаа юм.
“Шинжлэх ухаанд суурилсан, үнэн бодит мэдээлэл Монгол Улсын хөгжлийн тулгуур учраас энэ асуудалд долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хандана. Газрын ховор элементтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгч компани хайгуулын үйл ажиллагаа эрхлээд явж байсан. Гэтэл нутгийн ард иргэд хайгуулын ажлыг эсэргүүцэж зогсоосон байдаг.
Бид танин мэдэхүй талаас нь үзэх юм бол иргэд маань сөрөг мэдээллээр ойлголт авчихсан байдаг юм билээ. Газрын ховор элементийг Монгол улс өмнө нь олборлож байгаагүй. Хэрэв олборлох юм бол байгаль орчинд болон хүн, малын эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэх мэт мэдээллийг өнөөдрийн сонсголоор шинжээчид тайлбарлаж байна” гэлээ.
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






