Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Японы Либерал Ардчилсан намын гишүүн, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Санаи Такаичи өнгөрсөн пүрэв гарагт Либерал Ардчилсан намын даргад нэр дэвшиж буйгаа зарлажээ. Тэрээр мөрийн хөтөлбөртөө орлогын албан татварын бууруулж, айл өрхүүдэд мөнгөн тэтгэмж олгох тухай тусгана гэдгээ мэдэгдсэн байна.
Түүнчлэн улсын өр, ДНБ хоорондын харьцааг үе шаттайгаар бууруулна гэдгээ ч амлажээ. Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцорч буйгаа зарласантай холбоотойроор Либерал Ардчилсан нам ирэх сарын 4-нд намын даргаа шинээр сонгохоор болсон билээ.
Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болохоор зорьж буй Санаи Такаичи нь Хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизүмигийн хамт дараагийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэгд тооцогдож байгаа юм.
Тэрээр энэ баасан гарагт хэвлэлийн бага хурал хийж, бодлогуудаа дэлгэрэнгүй танилцуулахаа мэдэгдсэн ба Японы Төв банк бодлогын хүүг нэмэгдүүлснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, эдийн засгийг сэргээхийн тулд худалдан авах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.
.






