“Говь” компанийн гүйцэтгэх захирал Баатарсайханы Амарсайхан нь өнгөрсөн долоодугаар сард болсон зодооны хэрэгт холбогдсон ч тэр шөнөдөө Монгол Улсаас БНСУ руу ниссэн. Хэдийгээр тухайн үед удахгүй ирнэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл эх орондоо эргэн ирээгүй зугтаж буй учир эрэн сурвалжлагдаж байгаа юм.
Өчигдөр түүнийг Тайландын Бангкок хотод интерполын шугамаар баривчилсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Тус мэдээлэл үнэн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас тодруулахад “Б.Амарсайхан Бангкок хотоос баривчлагдсан гэдэг ташаа мэдээлэл. Одоогоор ийм асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна” гэв.







