Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улсын яллагч “Жем молл”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн Н.Энхбатад бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх санал гаргалаа
Хүний амь насыг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн шүүгдэгчээс оршуулгын зардал 19 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгэцийн хохирол уршгийн зардал 162 сая төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Д-д олгохоор шийдвэрлээ. Мөн эрүүл мэндийн даатгалд гарсан 1 сая 477 мянган төгрөгийн зардлыг шүүгдэгчийн талаас гаргуулна. Шүүгдэгчээс оршуулгын зардлыг төлж, харин хүүгийн сэтгэлзүйд учирсан хохирлын 162 сая төгрөгийг төлж барагдуулна гэдгээ мэдэгдлээ.






