
Боловсролын сайд П.Наранбаяр zarig.mn сайтад дараах тодруулгыг өгчээ. Тэрбээр “Бид төрийн байгууллагын хувьд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй 3 талт хэлэлцээрийг байгуулсан 2026 онд энэ хэлэлцээр дуусна. Багш нарын цалинг 30 хувиар өсгөнө гэсэн байгаа. Үндсэндээ 20 орчим хувийн одоо цалинг нэмж чадсан. Гэхдээ энэ хангалттай бус байгаа. Хэрвээ цаашдаа шууд одоо ажил хаялт руу орох, хөдөлмөрийн хурц маргааныг үүсгэж явах нь хэн хэндээ халтай.
Ийм учраас ярилцаж явъя гэж ажлын хэсэгтээ тэднийг урьж ор оруулж ажиллуулсан. Бид төсвийнхөө нөхцөл бололцоог харна. Шууд үндсэн цалинг 3,3 саяас дээш болго гэсэн шаардлага тавьж байгаа. Хэрвээ хэрэгжүүлж чадах юм бол төсөв дээр даруй 3,3 их наяд төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэг болно.. Хаанаас гаргах вэ гэдэг ийм асуудал үүснэ” гэв






