
Ирэх жилийн төсвийн тухай асуудлууд ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаад буй. Тэгвэл ирэх оны улсын төсөвт суулгаад буй 1,3 их наядын тоон дээр Сангийн сайд Б.Жавхлангаас дараах тодруулга ярилцлагыг авлаа.
Б.Жавхлан: Эдийн засгийг бүүст хийх хамгийн том түлхүүр нь мега төслүүд
Сангийн сайд Б.Жавхлан: “Энэ зээлийн ашиглалтын 1,3 их наяд дээр бид нар их олон жил хүлээж байна.
Манай эдийн засгийн тэргүүлэх Мега төслүүд болчихсон байгаа.
Үүн дотроо задлаад хэлбэл
- Нефть боловсруулах үйлдвэр
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
- Нийслэлийн цэвэрлэх байгууламж
- Мянганы сорил сангийн нийслэлчүүдийн цэвэр усны нөөцийг бүрдүүлэх төсөл
- 17 эмнэлэг
- 10 аймгийн дулааны цахилгаан станцууд гэх мэт ийм Мега төслүүдийн зээлийн ашиглалтаас бүрдэж буй ийм дүн юм.
Энэ зээлүүд маань өөрөө гадаад эх үүсвэртэйгээ, доллартойгоо өөрөө ороод ирнэ.
Төлбөрийн тэнцлээс өрийн дарамт авчрахгүй. Төрийн сан дээр ямар ч сөрөг дарамт авчрахгүй. Өөрөө эх үүсвэртэйгээ ийм зээлийн ашиглалтууд юмаа. Тэгэхээр ирэх 2026 оны төсвийг бид нар алдагдалгүй батлахад амархан.
Яг суурь тэнцлээ бариад хоёр хувийн ашигтайгаар, гэхдээ энэ том мега төслүүдээ явуулахгүй, бүгдийг нь хойшлуулна гэчихвэл ингээд л ашигтай төсөв маш амархан. Гэтэл энэ алдагдлыг бий болгож буй гэж байгаа эдийн засгийг бүүст хийх энэ мега төслүүд маань ирэх жилийн төсөвт эдийн засгийн 5,7 хувийг хангаж байгаа хамгийн том бүүст хийж буй төслүүд юм. Эд нараасаа бид одоо ухрах уу?” гэв.






