
Ардчилсан Намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байх суурийг илэрхийлжээ.
Тэрбээр, “Хил холболтын асуудлаар Ганц мод, Гашуун сухайттай холбоотойгоор өнгөрсөн оны төгсгөлөөр олон улсын гэрээ батлагдсан. Жилийн 20 сая тооноор 12 жил нэмэгдэж 250 сая тонн нүүрсний асуудал болон тодорхой хэмжээний хөнгөлөлтийн асуудал яригдсан. Энэ асуудал дээр АН-ынхан байр сууриа илэрхийлж байсан. 30 орчим доллар буюу 7.5 тэрбум долларын хөнгөлөлт яригддаг. АН чөлөөт худалдааны тал дээр энэ асуудлыг дэмжсэн байр суурьтай явдаг. Гэхдээ саяын асуудал дээр нухацтай хандах хэрэгтэй. Бодож байгаа томьёо ямар байгаагаас шалтгаална. Ер нь АН-ын зүгээс хөрш оронтойгоо бага зардлаар чөлөөт худалдааг дэмжих зэрэг асуудал дээр нэг байр суурьтай байдаг. Мэдээж тоо баримтуудыг нягтлах ёстой л гэж боддог. Чалкотой хийсэн гэрээ бол тухайн үед тогтмол үнээр хийж байсан. 2011 оны үед санагдаж байна. Чайна энержигийн асуудал дээр дөрвөн боомтын томьёо яригддаг. Та бүхний тодруулах ёстой зүйл нь энэ томьёо яаж, ямар аргачлалаар бодогдож байгаа судлах ёстой байх.
-Өнгөрсөн нь хойно энэ асуудлыг сөхөж тавьж байгаа нь ямар учиртай вэ?
-Тийм зүйл байхгүй. АН-ын бүлгийн олон гишүүн байр сууриа илэрхийлж байсан. Миний хувьд 250 тонн нүүрсэд 7,5 тэрбум буюу 30 долларын хөнгөлөлт үзүүлж байгааг ярьж байна. Оюу толгойн гэрээ анх 6 тэрбум доллароор эхэлж байсан. Энэ гэрээнээс том дүнтэй хөнгөлөлтийн асуудал яригдаж байгаад болгоомжтой хандаарай гэж хэлж байсан” гэв.






