Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил бүс нутгийн улс орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдгүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа.
Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ) 2025 оны “Онцлох телевиз” шагналын эзнээр тодорсон нь онцлог байлаа.
МҮОНРТ энэ онд Ази, Номхон далайн өргөн бүсийн хоёр томоохон ажлыг амжилттай зохион байгуулсан. Үүнд:
- Оюутан залуусын бүтээлч ур чадварыг дэмжсэн “ABU Робокон” тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр зохион байгуулсан,
- Монголын өв соёлыг хадгалан хамгаалах үзэл санааг шингээсэн ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганыг амжилттай зохион байгуулсан зэрэг нь онцлог болов.


Ийнхүү МҮОНРТ олон улсын хэмжээнд өөрийн байр сууриа бататгаж, Монголын өргөн нэвтрүүлгийн салбарыг шинэ шатанд гаргаж байгаагийн тод илрэл боллоо.






