Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Т.Аубакир тэтгэврийн нэмэгдлийн талаар мэдээлэл өглөө.
-Нийт тэтгэвэр авагчдын 93.4 хувь нь 1.5 сая хүртэл тэтгэврийг нь нэмэх тооцоолол гарсан байгаа. Үүнд 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Уг мөнгийг хаанаас олж ирэх үү, эх үүсвэр нь юу байх юм, нийгмийн даатгалын шимтгэлээ дахиж нэмэх үү гэдэг маргаантай асуудлууд байна. Нөгөө талдаа гарах сөрөг нөлөөг нь надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа шүү дээ. 4.1 их наяд төгрөг эргэлтэд орсноор эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг зүйлээ сайн бодох хэрэгтэй. Шуудхан хэлэхэд тэтгэврийг нэмэх боломжгүй.






