Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хөнгөн атлетикийн ДАШТ Япон улсын нийслэл Токио хотноо есдүгээр сарын 13-нд эхэлсэн. Тус тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Цаг агаарын хувьд маш халуун, хэт бүгчим байгаа юм. Иймээс зарим тэмцээн уралдааны хуваарьт өөрчлөлт оруулаад байсан.
Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсаас эмэгтэй хоёр марафонч ОУХМ Б.Мөнхзаяа, ОУХМ Г.Хишигсайхан нар уралдлаа.
ОУХМ Галбадрахын Хишигсайхан 2:35:05 цагийн үзүүлэлтээр 25 дугаар байрт, ОУХМ Б.Мөнхзаяа 2:42:43 цагаар 45 дугаар байрт орлоо.

Г.Хишигсайхан дөрөв дэх удаагаа ДАШТ-ний замд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд түүний чансаа 123-д бичигддэг.
Б.Мөнхзаяа тав дахь удаагаа ДАШТ-нд өрсөлдөж байгаа бөгөөд тэрбээр 139-д бичигддэг.




Хөнгөн атлетикийн ДАШТ-ний уг зай төрөлд 45 орны 73 тамирчин өрсөлдлөө.






