
Үндсэн хуульд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” хэмээн заасан байдаг. Атал сүүлийн жилүүдэд дээрх зүйл заалтын эсрэг хүний санаанд ч оромгүй жигшим хэргүүд шил шилээ даран гарах боллоо. Бид хэн нэгнийг айдаст автуулах гэсэн бус сэрэмжлүүлэг, сануулга цаашлаад хэрхэн энэ төрлийн гэмт хэргийг бууруулж болох талаар энэхүү нийтлэлийн өгүүлэмжид санал болголоо.
Юуны түрүүнд тоо баримттай танилцацгаая:
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГЭМТ ХЭРЭГ 2024 ОНД ОГЦОМ ӨСЖЭЭ
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад 2020 оноос хойш манай улсад гарч буй гэмт хэргийн тоо жил тутам нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин таван жилийн өмнөхөөс 2024 он гэхэд хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал, 2020 онд 23,064 байсан гэмт хэргийн тоо 2026 онд 44,673 болтлоо огцом өсжээ.
Доорх графикаас мэдээллийг харна уу:

ХҮНИЙ АМЬД ЯВАХЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ МӨН ОГЦОМ ӨСЖЭЭ
Гэмт хэргийн тоо өсөхийн хэрээр мөн хүний амь насыг хөнөөсөн гэх тоо огцом өссөн байгаа юм.
Тоо баримтыг доод баганан графикаас харна уу:


ХАРИН ХҮНИЙГ САНААТАЙ АЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО ОГТ БУУРААГҮЙ БАЙНА
Хүнийг санаатай алах гэмт хэрэг
- 2020 онд 192,
- 2021 онд 194,
- 2022 онд 199,
- 2023 онд 199,
- 2024 онд 191 бүртгэгджээ.

Олон улсын жишиг: Хүн амины хэргийг хэрхэн бууруулсан бэ?
Хүн амины хэрэг хамгийн бага гардаг улс нь Япон улс юм байна. Тус улс Соёл болон, хуулийн хувьд хүчирхийллийг үл зөвшөөрөх бодлоготой аж. Харин дараагаар нь Сингапур камер, технологи, хүчтэй хууль сахиулах тогтолцоотой.
Хүн амины хэрэг огцом буурч байгаа улсаар Канад тодорч буй бөгөөд Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэтгэл зүйн тусламж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого баримталж ажиллаж байгаа аж ээ.
Эдгээр улсууд ерөнхийдөө
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
- Хүн амины гэмт хэргийн ихэнх нь гэр бүл, танил талын хүрээнд гардаг тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тууштай тэмцэх нь чухал гэж үзжээ.
- Түр хамгаалах байр
- Түр хамгаалалтын тогтоол
- Хүчирхийлэгчдэд зориулсан засах хөтөлбөрүүд
2. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
- Сэтгэл зүйн эмчилгээ, сэтгэл гутрал, түрэмгий зан авирыг оношлох, эмчлэх
- Архи, мансууруулах бодисын хамаарлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх хөтөлбөрүүд
3. Боловсрол ба ажил эрхлэлт
- Боловсрол, ажил эрхлэлт сайтай байх тусам гэмт хэрэг үйлдэх магадлал буурдаг.
- Залуучуудад зориулсан сургалт, ажлын байрны хөтөлбөр, мэргэжлийн сургалтууд явуулах болжээ
4. Харуул, хяналт, камержуулалт
- Хотын төв, аюултай бүсүүдийг камераар хянах, гэрэлтүүлгийг сайжруулах
- Гэмт хэргийн өндөр эрсдэлтэй газруудад цагдаа тогтмол эргүүл хийх болсон байна
7. Олон нийтийн оролцоо
- Олон нийт өөрсдөө гэмт хэрэгтэй тэмцэхэд оролцдог:
- “Neighborhood Watch” зэрэг иргэдийн бүлэг ажилладаг ба
- Иргэдийн шуурхай мэдээлэл өгөх шугамууд (нэрээ нууцалж мэдээлэх боломжтой) ажиллах болжээ.
8. Судалгаа, дата шинжилгээ
- Гэмт хэргийн гаралт, шалтгаан, нөхцөл байдлыг датагаар судалж, зорилтот арга хэмжээ авдаг болсон байна
СЭТГҮҮЛЧ: Б.Гэрлийнтусгал






