Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Сагсан бөмбөгийн “FIBA 3х3 Women’s Series”-ийн (WS) буюу мэргэжлийн “Рro” ангиллын 2025 оны улирал өчигдөр(2025.09.14) “Shanghai Final” тэмцээн өндөрлөв.
Энэ жил “14 stop” (14 өөр хотод) зохион байгуулагдаж, 60 баг өрсөлджээ. Эдгээр “stop”-уудын амжилтын эрэмбээр шилдэг долоон баг финалд шалгарах эрхээ авсан юм.
Монголын ”Улаанбаатар Амазонс баг нийт “6 stop”-д өрсөлдөн, амжилтын эрэмбээр нийт 60 багаас VI байрт эрэмбэлэгдэж, дэлхийн шилдэг найман багийн нэгээр Финалд анх удаа өөрсдийн амжилтаар шалгаран амжилттай өрсөлдөн, хэсгээсээ гарч, VI байрт орж, 24 мянган, ам.долларын эзэд болжээ.
“Улаанбаатар Амазонс” баг энэ улиралд:
- “Chengdu” WS (8,000$) -3-р байр.
- “Marseille” WS (8,000$) -3-р байр.
- “Ulaanbaatar” WS (2,000$) 7-р байр.
- “Jakarta” WS (6,000$) 4-р байр.
- “Bordeaux” WS (2,000$) 7-р байр.
- “Debrecen” WS (2,000$) 7-р байрт тус тус шалгарч, “WS Final”-д Ази тивээс ганцаараа шалгарсан байна.






