
Английн Ливерпүүл хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 04-14-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас 10 боксчин тулалдаж, хоёр ширэн бээлийтэн медаль зүүлээ.
Тодруулбал,
- Эмэгтэйчүүдийн 48 кг жинд Л.Алтанцэцэг – хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга – мөнгөн медаль

Тэрбээр Дорнод аймагт 1995 онд төрсөн. 2010 онд анх ОУХМ Т.Эрдэнэбаяр багшийн удирдлага доор Боксын спортоор хичээллэж эхэлсэн. Түүний хувьд нийтдээ 13 жил боксын спортоор хичээллэж буй.
ОУХМ Л.Алтанцэцэг Энэтхэг Улсын Шинэ Дели хотод 2023 онд болсон XIII дахь удаагийн эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль зүүж байсан юм.


Дотоодын амжилтууд:
- 2011 он – Монгол Улсын ардын багш МУГД, Д.Бандийн Нэрэмжит өсвөрийн боксчдын “Олимпийн гараа” тэмцээний АЛТАН медаль
- 2011 он – Монгол Улсын боксын олон улсын хэмжээний мастер Д.Энхсайханы нэрэмжит олон хотын тэмцээний ХҮРЭЛ медаль
- 2011 он – Өсвөр үеийн Эмэгтэй УАШТ АЛТАН медаль
- 2011 он – МУГТ, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуягийн нэрэмжит Улаанбаатар хотын боксын улсын аварга шалгаруулах Залуучуудын тэмцээний алтан медаль
- 2011 он – Шижир алт боксын клубын нэрэмжит олон хотын тэмцээний АЛТАН медаль
- 2012 он – Дорнод аймгийн өсвөр залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээний АЛТАН медаль, шилдэг боксчин эмэгтэй
- 2012 он – Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний АЛТАН медаль.


- 2012 он – МУГТ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медальт Равсалын Отгонбаяр агсны нэрэмжит олон хотын залуучуудын нөхөрлөл тэмцээний АЛТАН медаль, Хамгийн дайчин боксчин
- 2012 он – МУГД, Олон улсын хэмжээний мастер, Зөвлөлт Холбоот Улсын спортын мастер Бунгийн Ганбат багшийн нэрэмжит олон хотын залуучуудын нөхөрлөл тэмцээний АЛТАН медаль
- 2012 он – Бурхан халдун группын нэрэмжит Бурхантын цом боксын залуучуудын нээлттэй тэмцээний АЛТАН медаль
- 2013 он – Монгол Улсын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний АЛТАН медаль
- 2013 он – Дархан хот үүсгэн байгуулагдсан түүхт ойн өдрүүдийн хүрээнд уламжлал болгон зохиогддог Бурхан Халдуны цом тэмцээний АЛТАН медаль, Шилдэг эмэгтэй тамирчин
- 2014 он – Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Спортын мастер Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээний АЛТАН медаль
- 2015 он – ХХ зууны манлай дасгалжуулагч МУГД В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний МӨНГӨН медаль
- 2016 он – Ulaanbaatar Cup олон улсын тэмцээний МӨНГӨН медаль
- 2016 он – Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын АЛТАН медаль
- 2016 он – Монголын Бүх ард түмний спортын 14-р их наадам хүрээнд зохиогдсон ХХ зууны манлай дасгалжуулагч МУГД В.Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн УАШТ АЛТАН медаль
- 2017 он – Капитран банкны нэрэмжит монголын Шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээний МӨНГӨН медаль
- 2017 он – ХХ зууны манлай дасгалжуулагч МУГД В. Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн УАШТ МӨНГӨН медаль
- 2017 он – Ulaanbaatar cup тэмцээний ХҮРЭЛ медаль
- 2017 он- Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан МУГТ, спортын мастер Ё.Төмөрбатаагийн нэрэмжит олон улсын тэмцээний АЛТАН медаль
- 2018 он – Ulaanbaatar Cup олон улсын тэмцээний АЛТАН медаль
- 2018 он – ХХ зууны манлай дасгалжуулагч МУГД В. Батбаярын нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн УАШТ АЛТАН медаль
- 2019 он – Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, спортын мастер Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын 5 дах удаагийн тэмцээний АЛТАН медаль, шилдэг эмэгтэй тамирчин
- 2019 он – Эрдэнэт хотод боксын үүсгэн байгуулагч ОХУМ Баттулга багшийн нэрэмжит тэмцээний АЛТАН медаль, шилдэг эмэгтэй боксчин
- 2019 он – Golden zaamar тэмцээний АЛТАН медаль, шилдэг эмэгтэй тамирчин
- 2021 он – Булган аймгийн тэмцээний АЛТАН медаль
- 2021 он – Насанд хүрэгчдийн ААШТ ХҮРЭЛ медаль
- 2018 он – “Чингис” мэргэжлийн боксын холбооноос зохиогдсон 6рануд мэргэжлийн боксын тулааны АВАРГА
- 2022 он – Онцгой байдлын цом тэмцээний АЛТАН медаль
- 2022 он – Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний АВАРГА
- 2023 он – Монголын бүх ард түмний спортын XV их наадмын МӨНГӨН медаль
- 2023 он – Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний АЛТАН медаль


Олон Улс дахь амжилтууд:
- 2012 он – Хятад, Солонгос, Орос, Монгол орны тамирчдын оролцсон олон улсын тэмцээний ХҮРЭЛ медаль
- 2013 он – Олон улсын Байкал тэмцээний ХҮРЭЛ медаль
- 2016 он – Chine Open олон улсын тэмцээний ХҮРЭЛ медаль
- 2018 он – Олон улсын тэмцээний ХҮРЭЛ медаль
- 2018 он – Олон улсын тэмцээн борз АЛТ, МӨНГӨН медаль
- 2018 он – EINDHOVEN BOX Cup олон улсын тэмцээний АЛТАН медаль
- 2018 он – Олон улсын борзя тэмцээний АЛТАН медаль
- 2019 он – China open олон улсын тэмцээний ХҮРЭЛ медаль
- 2022 он -Герман улсад зохиогдсон олон улсын тэмцээний МӨНГӨН медаль
- 2023 он – Энэтхэг Улсын Шинэ Дели хотод болсон XIII дахь удаагийн Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны мөнгөн медаль


Дасгалжуулагчаар Пинеро Рубин Санчез, О.Батхүү, Ж.Еркин нар ажилласан. Энэ удаад боксын Үндэсний шигшээ баг дээр ахлах дасгалжуулагчаар Куб мэргэжилтэн Пинеро Рубин Санчез ажиллаж байгаа нь онцлог.


Анхны тэмцээн нь 1974 оны 8 сарын 17-ноос 30-ны хооронд Кубын нийслэл Хаванад зохиогджээ. Харин эмэгтэйчүүд 2001 оноос аваргаа шалгаруулж эхэлсэн байна. Сүүлийн үед сонирхогчдын боксыг олимпын бокс гэж нэрлэх болсон байна. Учир нь энэ төрөл нь мэргэжлийн боксоос дутахааргүй ур чадвар шаарддаг спорт юм.
Монголын боксчдын ДАШТ-ий амжилтууд:
Манай боксчдоос П.Сэрдамба ДАШТ-ий цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан алдрыг хүртээд байна. Энэ хоёроос гадна Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медаль хүртэж байв.
ДАШТ-ний медальт монгол боксчид:
- Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг, мөнгө
- Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993” 48 кг, хүрэл
- Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг, мөнгө
- Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг, мөнгө
- Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг, алт
- Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг, мөнгө
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009” 64 кг, хүрэл
- Пүрэвдоржийн Сэрдамба “Баку-2011” 48 кг, хүрэл
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Алматы-2013” 64 кг, хүрэл
- Доржнямбуугийн Отгондалай “Хамбург-2017” 60 кг, хүрэл
- Мягмардуламын Нандинцэцэг “Дели-2018” 54 кг, хүрэл
- Эрдэнэбатын Цэндбаатар “Екатеринбург-2019” 57 кг, хүрэл
- Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023” 48 кг, мөнгө
- Мөнгөнцэцэгийн Энхжаргал “Дели-2023” 54 кг, хүрэл
- Баатарсүхийн Чинзориг “Ташкент-2023” 63.5 кг мөнгө
- Баттөмөрийн Мишээлт “Ташкент-2023” 67 кг хүрэл медаль тус тус хүртэж байв.






