Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хөвсгөл аймагт есдүгээр сарын 2-нд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж нэг тохиолдол нас барж хоёр тохиолдол тарваган тахал өвчин туссан болох нь баталгаажиж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн сумдад хөл хорио тогтоож шийдвэрлээд байсан билээ.
Тэгвэл өчигдөр \2025.09.13\-ны өдөр аймгийн онцгой комисс хуралдаж Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн сумдаас гарах орох хөдөлгөөнийг нээх, Соёл урлагийн үйл ажиллагаа, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон шийдвэрийг цуцалж хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг мэргэжлийн байгууллагийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ.






