
Хүчирхийлэгчийн хэлийг хазсан хохирогч эмэгтэйг 60 жилийн дараа цагаатгажээ
60 жилийн өмнө өөрийг нь хүчирхийлэхийг завдсан эрэгтэйн хэлийг тас хазаж, шүүхээс ял хүртсэн эмэгтэйг БНСУ-ын Бусан хотын шүүх цагаатгажээ. 1964 онд БНСУ-ын Кимхэ хотод 18 настай Чой Мал Жаг 21 настай эрэгтэй хүчирхийлэхийг оролджээ.
Хүчирхийлэгч Чой Мал Жаг газарт унаган, үнсэхийг оролдох үеэр нь Чой Мал Жа түүний хэлийг тас хазаж, зугтааж чадсан аж. Тухайн үед шүүхээс хүчирхийлэгчид хүний биед халдсан, айлган сүрдүүлсэн хэргээр 6 сарын хорих, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон бол хохирогч Чой Мал Жаг шүүх хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж, 10 сарын хорих, 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Түүнээс гадна прокурорууд Чой Мал Жад халдсан этгээдийг бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хэрэгт буруутгахаас татгалзжээ. Тэгвэл уг үйл явдлаас хойш 60 жилийн дараа Бусан хотын шүүх Чой Мал Жагийн гаргасан үйлдлийг аргагүй хамгаалалт байсан гэж үзэн, түүний ялыг цагаатгажээ.
Чой Мал Жагийн хэргийг дахин хянан шийдвэрлэх шүүх хурлын эхний өдөр прокурорууд Чой Мал Жагаас уучлалт гуйж, шүүгчээс түүний ялыг цагаатгахыг хүсжээ.
79 настай Чой Мал Жагийн өмгөөлөгчид улсаас нөхөн төлбөр нэхэмжлэхээр төлөвлөж байгаа аж.






