
Олны анхааралд орсон сүйх тэргийг зохион бүтээсэн эзэн А.Ванчиндоржтой ярилцлаа.
-Энэ сүйх тэрэг ямар учиртай вэ. Хэзээ зохион бүтээв?
-Намрын улирал эхэлсэн, хурим найрын үе эхэлж байгаа. Тэгээд цахим хуудсаар нэг сүйх тэрэг явсан зураг их явсан. Хуримын зураг авалт, үйл ажиллагаанд зориулсан сүйх тэрэг байгаа юм.
Технологи ч гэж дээ… Зүгээр л хуримын үйлчилгээний зориулалттай. Хурим, клип, зураг авалт гээд л.
-Энэ сүйх тэрэг ер нь хэдэн төгрөгөөр бүтсэн бэ?
–Нийтдээ 25 сая орчим төгрөг болсон. Дээд хурд нь 17–20 км/цаг орчим л байдаг.
–Үйлчлүүлэгч хэр байна?
–Байгаа, байгаа. Ер нь гайгүй шүү. Гэхдээ зарим нь үнэ асуугаад л больчихдог. Харин зураг авалт, кино бичлэгт их захиалга ирж байна.
-Үнийн хувьд ямар байдаг вэ?
–Нэг цагийн түрээс нь 150,000–200,000 төгрөгийн хооронд байна.


–Өчигдөр над дээр нэг хүн болзоонд яваад ирсэн юм. Тэгээд надад энэ малгайг бэлэглэсэн. Сайхан малгай шүү.
-Таны сүйх тэргийг цагдаа нар зогсоодог уу?
–Зогсооно шүү. Гэхдээ зургаа авхуулчхаад “Ямар гоё юм бэ!” гээд л явуулчихдаг. Аягүй хүндэтгэлтэй ханддаг. Би одоо тусгай чиг үүрэгтэй байгууллагын хүн шиг л явж байна шүү дээ. Зам тавиад л оруулна.
–Та өөрөө хуримаа хийсэн үү?
–Үгүй ээ, хийгээгүй. Гэхдээ хийнэ гэж бодож байгаа. Одоо нэлээд туршлагатай болсон шүү дээ. Энэ жил гэхэд л 10–20 хуримд оролцсон байна.


–Үнэн шүү. Нэг удаа би хуримын ордонд ажилладаг хүнтэй уулзсан юм. Тэр хэлэхдээ “Зөвхөн нэг дүүргийн хуримын ордонд жилд 1100 хурим бүртгэгддэг гэнэ. Тэгээд хувиараа бүртгүүлдэг, батлуулдаггүй хуримууд ч байгаа. Нийтдээ жилд 2000 орчим хурим болдог юм байна. Харин тэд таван жилийн дараа 80% нь салдаг гэж байгаа юм. Эхэндээ итгээгүй. Сүүлд нь сошиалаар хайж үзэхэд үнэн юм шиг санагдсан. Яг үнэндээ энэ чинь аймаар шүү дээ. Би бодохдоо эрэгтэй хүн чинь тэгээд нэг хэсэг ханатлаа шоудаж, архи нь архи биш болтлоо залхаж, хүүхэн болгон ижилхэн болсон цагт л хуримаа хийх ёстой гэж. Энэ бол миний л хувийн бодол шүү.
Гэхдээ би энэ тэргэндээ суусан хосуудаа битгий салаасай гэж залбирдаг.
-Ярилцсанд баярлалаа.






