Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Улаанбаатар Амазонс” баг Women’s Basketball League Asia-гийн хоёр дахь улиралд оролцоно
Монголын Сагсан бөмбөгийн холбооноос ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хүсэлт тавьж 1 жил гаруй хөөцөлдсөний эцэст WBLA (Women’s Basketball League Asia)-гийн 2 дахь улиралд Монгол Улсаас эмэгтэй баг оролцохоор болжээ.
Энэ сарын 23-28-ны өдрүүдэд БНХАУ-д болох тус тэмцээнд Women The League – Эмэгтэй Үндэсний Дээд Лиг-ийн 2024-2025 оны аварга “Улаанбаатар Амазонс” баг өрсөлдөнө.
Ингэснээр тэд WBLA-д Монгол улсаа төлөөлөхөөр болж байна.
Сагсан бөмбөгийн спорт тэр дундаа эмэгтэй лиг дээд түвшинд гарч буйн илрэл бол Үндэсний Дээд лигийн эмэгтэй, эрэгтэй аварга багууд Олон улсын лигт өрсөлддөг боллоо.
Монголын Үндэсний Дээд лигийн Аварга баг Азийн эмэгтэйчүүдийн лигийн аваргад өрсөлдөнө гэдэг нь нэгэн шинэ хаалга нээгдэж байгаа гэсэн үг юм.
Үндэсний дээд лигээ төлөөлөн “Ulaanbaatar Amazons” баг тэмцээний А хэсэгт БНХАУ-ын лигийн аварга “Dongguan New Century” Тайваны лигийн аварга “Cathay Life” багуудтай нэг хэсэгт багтжээ.
Харин нөгөө хэсэгт Японы лигийн аварга “Fujitsu Red Wave” Өмнөд Солонгосын “Busan BNK Sum” Саудын Арабын “Al Ula Club” багууд нэг хэсэгт тус тус багтсан аж.






