
Энэ оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт архидан согтуурч байх үедээ бага насны буюу 10 сартай хүүхдийг “Уйллаа” хэмээх шалтгаанаар цээжин тус газар нь хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарч гэмт хэрэгтэн 61 настай Л.Ц-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.3 дахь заалтад заасан “Бага насны хүүхдийг алах” зүйл ангиар буруутган 14 жилийн хорих ял оноож хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.У насанд хүрээгүй хохирогч У.Е нарт 60,706,800 төгрөг олгуулах шүүхийн шийдвэр гарсан билээ.
Харин Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдан анхан шатны шүүхийн шийдвэрээ оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх заалтыг хэвээр үлдээсэн бол анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн 60,706,800 төгрөгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хохирогчид ашигтайгаар тогтооно гэж заасны дагуу 250,800,000 төгрөгийг олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.






