
Английн Ливерпүүл хотноо 2025 оны дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 2023 онд шинээр байгуулагдсан “World Boxing” буюу Дэлхийн боксын холбооны анхны дэлхийн аваргад 68 улсын 540 гаруй тамирчид өрсөлдөж буй.
Өчигдөр /2025.09.10/ тэмцээний долоо дахь өдөр Монголын гурван тамирчин рингэнээ гарав. Эрэгтэйчүүдийн 55 кг-д Х.Билгүүнсайхан шөвгийн наймд Испанийн Рафаэль Лозано Серранотой, эрэгтэйчүүдийн 70 кг-д О.Бямба-Эрдэнэ шөвгийн наймд Английн Одель Камаратай, эмэгтэйчүүдийн 51 кг-д Б.Мөнгөнсаран шөвгийн наймд Узбекистаны Феруза Казаковатай тус тус тулалдаж, харамсалтай нь бүгд ялагдлаа.
Маргааш /2025.09.12/ Монголын дахин хоёр тамирчин тун хариуцлагатай тулааныг хийх юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг – 19:45 цаг
- Л.Алтанцэцэг шөвгийн наймд Японы Хикарү Шинохаратай тулалдана.
Л.Алтанцэцэг 2023 онд Энэтхэгт болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Эрэгтэйчүүдийн 50 кг – 21:00 цаг
- А.Баттулга шөвгийн наймд Испанийн Мартин Молина Сальвадортой тулалдана.






